Олон чиглэлд хямд зорчигч, ачаа тээвэрлэхийг дэмжиж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын агаарын тээвэрлэгчдийг төр, хувийнх гэж ялгалгүй тэгш дэмжиж, олон улсад өрсөлдөх чадварыг нь дээшлүүлнэ гэдгийг ЗТХ-ийн сайд С.Бямбацогт онцлоод, олон чиглэлд, хямд зорчигч, ачаа тээвэрлэхийг дэмжин дараах шийдвэрийг гаргажээ.
Тодруулбал, “МИАТ”
ТӨХК-д Новосибирскийн чиглэлд хуваарьт нислэг үйлдэх эрхийг, “Монголиан Эйрвейс
Карго” ХХК-ийг ЗТХ-ийн Сайдын тушаалаар Москва, Екатеринбург, Сингапур, Өрөмч,
Шанхай чиглэлд хуваарьт нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээр, “Изинис Эйрвэйз”
ХХК-ийг Чэндү, Санья, Сөүл, Хонконг, Истанбул, Лондон, Москва чиглэлд ачаа
тээврийн нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээр тус тус томиллоо.
Мөн “Монголиан
Эйрвейс Карго” ХХК-ийг Берлин чиглэлд томилсон бөгөөд тус компани Берлин-Москва
чиглэлийн зорчигч тээврийн нислэгээ 2023 оны 1 дүгээр сараас эхлүүлэхээр
төлөвлөж байгааг ИНЕГ мэдээлэв.
“Изинис Эйрвэйз” ХХК ачаа тээврийн зориулалтаар "А330-200" агаарын хөлөг оруулж ирсэн бол “Монголиан Эйрвейс Карго” ХХК зорчигч
тээвэрлэхээр "А330-243" агаарын хөлөг оруулж ирэхээр бэлтгэж байгаа аж.