ӨМНӨГОВЬ: Өвс тэжээлийн нөөц хангалтыг бүрдүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь/МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн хувьд энэ жил зуншлага, намаржилт тааруу байж, орон нутгийн мал аж ахуйн салбар, малчдын хувьд өвөлжилт, хаваржилт хүндрэх нөхцөл байдал үүсээд байна. Цаг үеийн нөхцөл байдал, болзошгүй эрсдэлийг хохирол багатай даван туулахад чиглэсэн олон талт арга хэмжээг шуурхай зохион байгуулан ажиллаж байна.
Энэ хүрээнд Говийн оюу хөгжлийг дэмжих сан, түүний Удирдах зөвлөлөөс аймаг, сумдын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлтэд зориулан батлагдсан хандивын хөрөнгө оруулалтаар 15 сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд нийт 611.2 тонн өвс, аймгийн өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд 277.8 тонн ногоон өвс тэжээл татан төвлөрүүлж ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай явагдаж байна.