“Grammy-2022” шагналд нэр дэвшигчид тодорчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
НЬЮ-ЙОРК. /BBC/. АНУ-ын Үндэсний урлаг, дуу бичлэгийн академи 2022 оны “Grammy” хөгжмийн наадмын шагналд нэр дэвшигчдийг зарлажээ. Нэр дэвшигчдийн жагсаалтыг шагналын албан ёсны цахим хуудсанд мягмар гарагт нийтэлсэн байна.
Нийтдээ 91 төрөлд нэр дэвшигчдийг танилцуулжээ. Энэ удаагийн наадамд нэр дэвшсэн шагналынхаа тоогоор дуучин Бейонсе тэргүүлж байна. Тэрбээр есөн номинацид нэр дэвшээд байгаа юм. Харин Реппер Кендрик Ламар найм, дуучин Адель долоон номинацид нэр дэвшжээ.
“Grammy” хөгжмийн наадмын 65 дахь удаагийн шагнал гардуулах ёслол 2023 оны хоёрдугаар сарын 5-нд Калифорни муж улсын Лос-Анжелес хотноо болно.
Холбоотой мэдээ

ГОВЬ-АЛТАЙ: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн “Хурдан” клубыг байгуулна
8 цаг

СЭЛЭНГЭ: Хиагт хотын ерөнхий боловсролын сургуульд бага ангийн сурагчдыг суралцуулахаар боллоо
8 цаг

СЭЛЭНГЭ: БНСУ-тай аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллана
10 цаг