“Хамгийн тогтвортой брэнд” цом гардан авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-11-17 15:50:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ханбогд брэндийн Regina коллекци Монгол Улсаа төлөөлөн анх удаа Дубай хотноо “Middle East Fashion Week-2022” олон улсын загварын шоу өдрүүдэд урилгаар оролцож “Хамгийн Тогтвортой Брэнд” цом гардан авлаа.


“Middle East Fashion Week -2022” зохион байгуулж буй Ойрх Дорнод бол өвөрмөц соёл уламжлалтай, нийгэм эдийн засгийн онцгой байршилтай улс орнуудыг багтаасан бүс нутаг юм. Ойрх Дорнодын орнуудаас эдийн засаг, дэвшилтэт технологи, инновациараа тэргүүлэгч Арабын нэгдсэн Эмират улсад зохион байгуулагдсан “Middle East Fashion Week-2022” загварын шоуг 2015 оноос тасралтгүй зохион байгуулж байгаа. Жилээс жилд шоуны үнэ цэн өргөжиж дэлхийн нэр хүндтэй брэндүүдийн хувцас загварын чиг хандлагыг тодорхойлдог болжээ. 


Ханбогд брэнд нь тогтвортой үйлдвэрлэл, тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд олон улсын стандартад нийцсэн, чанарын шаардлага хангасан Монгол ноолуураар дахин давтагдашгүй загварууд, үнэ цэнийг бүтээхийг зорьдог аж. 

Холбоотой мэдээ