ӨМНӨГОВЬ: “Хүүхдээ сонсох өдөр”-ийг сар бүрийн эхэнд зохион байгуулж хэвшжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2022-11-20 10:56:47

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт "Хүүхдээ сонсох өдрийг" төрийн байгууллагууд сар бүрийн эхний долоо хоногт зохион байгуулж хэвшээд байна.  

Тус хуваарийн дагуу Номгон сумын Эрүүл мэндийн төв зохион байгууллаа. “Хүүхдээ сонсох өдөр”-өөр сумын ерөнхий боловсролын  6-9-р ангийн сурагчдаас санал сонсож, эмнэлгийн мэргэжилтэй болох хүсэл сонирхолтой нийт 10 хүүхдийг хүлээн авч Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа болон эмч, сувилагч, эх баригч, лаборант зэрэг эмнэлгийн мэргэжилтний үйл ажиллагаа, мэргэжлийн онцлог, мэргэжлийн бахархлыг танилцуулж, хүүхдэд ээлтэй орчин бий болгох тал дээр ярилцлага зохион байгуулж, хүүхдүүдийн сонирхсон асуултад мэргэжлийн эмч, сувилагч нар хариулт өгчээ.

Холбоотой мэдээ