КАТАР-2022: ДАШТ-ий сүлд дуу 102 орны “iTunes”-ийн жагсаалтыг тэргүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2022-11-21 14:09:50

ДОХА. /Yonhap/. БНСУ-ын “BTS” хөвгүүдийн хамтлагийн гишүүн Жонгүг 2022 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ Dreamers” хэмээх сүлд дуугаараа дэлхийн 102 орны “iTunes”-ийн жагсаалтыг тэргүүлж байна.


Шинэ дуу ням гарагт цацагдсанаасаа хойш нэг хоног хүрэхгүй хугацааны дараа АНУ, Их Британи, Япон, Франц, Канад зэрэг 102 орны “iTunes”-ийн шилдэг дуунуудын жагсаалтыг тэргүүлсэн амжилт үзүүлээд байна.


Жонгүг ДАШТ-ий мөн чанарыг агуулсан энэхүү дуугаа Катар улсад болж буй хөл бөмбөгийн 22 дахь удаагийн ДАШТ-ий нээлтийн ёслолын үеэр толилуулсан юм.


“Катар-2022” тэмцээний нээлтийн ёслолын үеэр үзүүлсэн түүний үзүүлбэрийг Олон улсын хөл бөмбөгийн холбооны “YouTube” сувагт нийтэлснээс хойш долоон цаг орчмын дараах байдлаар 2.6 сая гаруй удаа үзсэн байна. 

Холбоотой мэдээ