АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал хойшилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-08-25 09:37:50

Ардчилсан нам Үндэсний зөвлөлдөх хороогоо өнөөдөр 14.00 цагаас хуралдуулахаар товлосон байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.

Тус намын Хэрэг эрхлэх газраас мэдэгдэхдээ "Ард иргэдийн ахуй амьдралд ноцтой нөлөөлөх олон шийдвэр гаргахаар УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах гэж байна. Иймд наймдугаар сарын 25-нд болох АН-ын ҮЗХ тодорхойгүй хугацаагаар хойшиллоо” гэжээ.

Н.Туяа

Холбоотой мэдээ