Сагсанбөмбөгийн хамгийн олон баг оролцсон өсвөр үеийн УАШТ болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-11-22 11:12:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын сагсанбөмбөгийн холбоо /МСБХ/-ны календарчилсан төлөвлөөний дагуух U16 насны улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Улаанбаатар хотноо эхэллээ.


Энэ удаагийн улсын аваргад хамгийн олон буюу хөвгүүдийн 38, охидын 20 баг өрсөлдөж байна. Тухайлбал, хөдөө орон нутгаас Сүхбаатар, Өмнөговь, Дундговь, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Замын-үүд, Сэлэнгэ, Архангай аймгуудын баг хүрэлцэн ирсэн байна.


Тэмцээний аваргууд ирэх баасан гарагт тодрох бөгөөд энэ оны сүүлчийн улсын аварга 12 дугаар сарын 05-наас Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо болох юм.




Холбоотой мэдээ