Швейцарын Зэвсэгт хүчин томоохон сургуулилалт хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-11-30 14:52:42

БЕРН. /SwissInfo/. Швейцарын Зэвсэгт хүчин сүүлийн 30 жилийн түүхэн дэх хамгийн том цэргийн сургуулилалт хийлээ гэж тус улсын өргөн нэвтрүүлгийн корпорацын цахим хуудсанд мэдээлжээ.


Швейцарын Берн, Золотурн, Аргау, Люцерн, Цюрих зэрэг кантонуудад долоо хоног үргэлжилсэн сургуулилалтад 5000 цэргийн алба хаагч оролцож, гадны түрэмгийллийг няцаах тактик боловсруулсан байна. 


"PILUM 22" хэмээн нэрлэсэн энэ удаагийн сургуулилалтаар тус улсын Зэвсэгт хүчин анги, салбаруудынхаа хамтын ажиллагааг зохион байгуулахад үнэтэй, бодит туршлага хуримтлууллаа гэж сургуулилалтыг удирдан явуулсан хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Рене Веллингер мэдэгджээ.


Сүүлийн хоёр жилийн турш төлөвлөсөн энэхүү сургуулилалт нь “ОХУ Украин руу халдан довтлоод байгаа энэ үед онцгой ач холбогдолтой болж байгааг" тэрбээр мөн онцолсон байна.

Холбоотой мэдээ