Өндөр хөгжилтэй орнуудын технологийн ололтоос суралцахыг захив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-26 09:23:28

Монгол улсад Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 95 жилиийн ойг тохиолдуулан ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт гадаадад суралцаж байгаа салбарын залуучуудтай уулзлаа.

Өнөөдрийн байдлаар  ОХУ, Энэтхэг, Турк, Авсри, БНХАУ-д зэрэг гадаад орнуудад 400-аад оюутан ХЗДХ-ийн сайдын тушаалаар бакалавр, адъюнктурын хөтөлбөр, удирдах ажилтан бэлтгэх сургалтанд суралцаж байна. Тэдний дийлэнхи олонхи нь Монгол улс ОХУ хоорондын найрсаг харилцаа хамтын ажиллагааны тухай 1993 оны гэрээний дагуу ОХУ-ын ДХЯ-ны харъяа академи, их дээд сургуулиудад суралцаж байна.

С.Бямбацогт сайд залууст сурлагын амжилт хүсээд, "Суралцаж байгаа улсдаа өөрийн орны нэр хүндийг өндөрт өргөж ёс зүйтэй, нэр хүндтэй чадварлаг мэргэжилтэн болж, тухайн орны хэлийг төгс эзэмш. Мөн хоёр орны хооронд байгуулсан гэрээ хэлэлцээр ,сургуулиас гаргасан стандарт , сургалтын хөтөлбөр , гэрээгээр хүлээсэн үүргээ чанд мөрдөж бусдыг манлайлан өндөр сахилга баттай суралцах ёстой. Ялангуяа өндөр хөгжилтэй улсуудад суралцаж байгаа сонсогчид шинжлэх ухаан, технологийн ололт, амжилтаас нь суралцаж, судалгааны ажил хийх хэрэгтэй" хэмээн захив.

Түүнчлэн сахилга ёс зүйн зөрчил гаргасан тохиолддолд сонсогч нарт хариуцлага тооцохыг анхаарууллаа.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ