АРХАНГАЙ: 203 байгууллагын 85 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлгүй дэд бүтэцтэй байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-12-06 15:25:51

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоодын зөвлөлөөс өнгөрөгч 11 дүгээр сарын 4-15-ны өдрүүдэд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хэмжээнд ашиглалтад байгаа барилга байгууламж, явган хүний зам, зогсоол, гэрлэн дохио, гарц, орц буюу дэд бүтэц нь хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй эсэхэд нөхцөл байдлын үнэлгээ хийж, дүгнэлт гаргажээ.


Уг үнэлгээний зорилт нь барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орон зай, орчин, үндсэн шаардлага /MNS 6055:2009/ хэрэгжилтэд үнэлгээ хийх, явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замыг төлөвлөх заавар /MNS 6808:2019 /-ын хэрэгжилтэд үнэлгээ хийх байжээ.

 

Сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн 61, хувийн хэвшлийн 133, ААН-8, нийт 203 байгууллага, аж ахуйн нэгжийн дэд бүтцэд үнэлгээ хийхэд 85 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлгүй дэд бүтэцтэй байв.  

Дор хүснэгтээр дурдвал,

 

Стандартын нэршил

Хангасан

Хангаагүй

1

ХБИ-ний авто машины зогсоол болон тэмдэг тэмдэглэгээтэй эсэх

9

194

2

Налуу замтай

74

129

3

Орох гарах хаалганы өргөний хэмжээ стандарт хангасан эсэх

33

170

4

Хаалганы босгоны хэмжээ стандарт хангасан эсэх

3

200

5

ХБ-тэй иргэнд зориулсан ариун цэврийн өрөөтэй эсэх

15

188

6

Цахилгаан шаттай  байгууллага

4

199

7

Харааны бэрхшээлтэй иргэнд зориулсан хөтөч замтай

1

202

8

ХБ-тэй иргэнд зориулсан орох гарах шат, хананд бариул хийсэн байгууллага

12

191

 


Мөн Заяын, Бөх-билэгтийн, Сурагчдын, Ажилчдын, Г.Дэмид жанжны, Тээвэрчдийн, Үйлдвэрийн, Жамъян аваргын, Ирээдүй, Залуучуудын, Худалдааны гудамж гэх нэршил бүхий 11 гудамд явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замыг төлөвлөх заавар /MNS6808: 2019 /-ийн хэрэгжилтийг хангасан эсэхэд үнэлгээ хийхэд гэрлэн дохиотой уулзварын тоо 4, гэрлэн дохиогүй уулзварын тоо 10 байв.


Стандартын нэршил

Хангасан

Хангаагүй

1

Явган хүний замын өргөн стандарт хангасан эсэх

4

7

2

Явган хүний гадаргуу зам эвдрэлтэй эсэх

0

11

3

Хөтөч хавтантай

5

6

4

Харааны бэрхшээлтэй анхааруулах хавтантай

3

8

5

Авто замын зогсоолд ХБИ-нд зориулсан зогсоолын тэмдэг тэмдэглэгээтэй эсэх

0

11

6

Авто замын зогсоол налуу замтай эсэх

0

11

7

Гэрлэн дохиотой уулзвар нь дуут дохиололтой эсэх

0

4

8

Ногоон байгууламжтай эсэх

0

11

 

Аймгийн удирдлагуудад энэхүү дүгнэлтийг танилцуулахад аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал "ирэх 2023 онд аймгийн 100 жилийн ой тохионо. Үүний хүрээнд зам төдийгүй олон ажил хийх учраас энэ үнэлгээнд тусгагдаж, шаардлага хангаагүй асуудлуудыг оруулж, засварлаж болно" хэмээн онцлон хэллээ. 

Холбоотой мэдээ