ӨНӨӨДӨР: Холбооны, сангийн эрх зүйн байдлын хуулийн төслөөр хэлэлцүүлэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-12-07 06:57:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арванхоёрдугаар сарын 7-ны өдөр болох үйл явдлын тойм:


08.30-15.00 цагт: МУИС-ийн номын санд “Хотжилт ба хүрээлэн буй орчин-2022” зөвлөлдөх уулзалт болно.


09.00 цагт
: “Миллиниум плаза” төвд уламжлалт анагаах ухааны эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах эмнэлзүйн сургалт болно. Сургалтад 21 аймгийн эрүүл мэндийн байгууллагын уламжлалт анагаах ухааны 250 эмч, мэргэжилтэн, удирдах түвшний менежерүүд хамрагдана. Утас: 8802-7947.


10.00-12.10 цагт: Холбооны эрх зүйн байдлын тухай болон Сангийн эрх зүйн байдлын тухай хулийн төслүүдийн талаар олон талт цахим хэлэлцүүлгийг “Глоб интернэшнл төв”, “Монфемнет”, Иргэний нийгмийн боловсрол” ТББ-уудаас зохион байгуулна.


10:00 цагт: АТГ-аас албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийн асуудлаар цахим уулзалт хийнэ. Уулзалтын үеэр ХОМ-ийг хэрхэн мэдээлэх, хяналт шалгалтаар илэрдэг нийтлэг зөрчлүүд, үндэслэлгүй хөрөнгөжсөн болон хууль бусаар орлого олж байгаа зарим зөрчлийн талаар ярилцана. Утас: 8075-0912.

 

10:00 цагт: Монгол-Солонгосын Политехник Коллежид хэрэгжүүлсэн “Түншлэлд Суурилсан Техникийн Болон Мэргэжлийн Боловсрол, Сургалт” төслийн үр дүнг танилцуулах үйл ажиллагаа болно. Утас: 9676-4547.

 

10.00 цагт: "Блью Скай" зочид буудалд "Жэрэс” олон улсын ТББ-аас Европын холбооны Свичшиа хөтөлбөрийн санхүүжилттэй Дулаан шийдэл-2төслийн нээлт болно. Монголын нөхцөлд нийцсэн, үр ашигтай эрчим хүчний шийдлүүдийг боловсруулан нэвтрүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилготой тус төслийн нээлтийн дараа сэтгүүлчдийг СБД-ийн 14-р хорооны айлд дулаалга хийж байгааг газар дээр нь танилцуулна. Утас: 80019000. 9976-0343. 


11:00 цагт: ШУТИС-д Б.Дунгаамаагийн "Монгол дээлийн зохион бүтээлт" номын нээлт болно. /ШУТИС-ын 8-р байр. Хурлын танхимд/ Утас: 9919-5384.


-Өнөөдөр улсын хэмжээнд мал, тэжээвэр амьтдын тооллого эхэлж байна.



Холбоотой мэдээ