ДОРНОГОВЬ: Малын тоо толгой жил бүр өсөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-12-08 15:47:32

Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтдын тооллого улс орон даяар эхэллээ.

Мал тооллогыг явуулснаар мал, амьтдын тоо толгойн өсөлт, бууралт, сүргийн бүтцэд гарч байгаа өөрчлөлт, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл зэргийг тооцож, улмаар мал аж ахуйн салбарын нэмэгдэл өртгийг тооцох боломж бүрдэнэ хэмээн албаныхан мэдээлэв.

Өнгөрсөн жил Дорноговь аймаг 2.7 сая толгой мал тоолуулсан бол энэ жил малын тоо толгой таван төрөл дээр өссөн эсэхийг хэдэн хоногийн дараа урьдчилсан дүнгээр мэдээлэх юм.

Ташрамд дурдахад, Дорноговь аймгийн малын тоо сүүлийн таван жилд өссөн үзүүлэлттэй байгаа аж. 

Холбоотой мэдээ