"Дэлхийн цом"-ын АШТ-д Монголын эмэгтэй бөхчүүд хүрлийн төлөө туналаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-12-11 15:30:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Айова муж улсад эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн "Дэлхийн цом"-ын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-11-нд явагдаж байгаа бөгөөд Монголын эмэгтэйчүүдийн баг хүрэл медалийн төлөө барилдана.


Дэлхийн цомд энэ жилийн ДАШТ-ий шилдэг 5 баг, мөн эхний тавд ороогүй багуудаас Дэлхийн шигшээ баг бүрдүүлэн өрсөлдүүлж байгаа юм. Харин энэ тэмцээнээс татгалзсан багийг ирэх жилийн тивийн болон ДАШТ-д оролцуулахгүй гэсэн шийдвэр гарсан байна.


Иймд бүх баг оролцож байгаа бөгөөд Дэлхийн шигшээд сонгогдсон бөхчүүд ирээгүй тохиолдолд олон улсын тэмцээнд оролцох эрхийг хасах юм байна. Харин Монголын шигшээ виза, зардал мөнгөнөөс болж зарим тамирчид үлдэж, эмэгтэй бүтэн багаар, эрэгтэй 80 хувийн бүрэлдэхүүнтэй багаар оролцож байгаа юм.


Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг, Японы хүчирхэг шигшээ багтай /Япон - Moнгол 5:5/ тэнцэж, нэмэлт оноогоор Монголын баг ялсан байна.


Тодруулбал, 50 кг-д Ханано Сакүрай - Д.Отгонжаргал 3:3, 53 кг-д Рино Катаока - Г.Отгонжаргал 5:1, 55 кг-д Моэ Киёока - Б.Болортуяа 6:4, 57 кг-д Рүка Натами - Б.Эрдэнэсувд 3:1, 59 кг-д Химэка Тохүхара - Э.Даваачимэг 5:3, 62 кг-д Юи Сакано - С.Цэрэнчимэд 5:7, 65 кг-д Мию Имай - П.Орхон 4:9, 68 кг-д Күми Кобаяши - Ө.Пүрэвсүрэн /цэвэр ялсан/, 72 кг-д Юүка Фүжикүра - Э.Даваанасан /өрсөлдөгч нь гарч ирээгүй тул ялсан/, 76 кг-д Нодока Ямамото - О.Бурмаа 2:0-ээр ялагджээ.

 

Монгол - Украин 3:7


50 кг-д Д.Отгонжаргал - Оксана Ливач 8:2, 53 кг-д Г.Отгонжаргал - Олля Альбина 6:4, 55 кг-д Б.Болортуяа - Алина Грушина цэвэр ялагдсан, 57 кг-д Б.Эрдэнэсувд - Юлия Ткач цэвэр ялагдсан, 59 кг-д Э.Даваачимэг - Ирина Бондар цэвэр ялагдсан, 62 кг-д С.Цэрэнчимэд - Ирина Коляденко 12:7, 65 кг-д П.Орхон - Катерина Зелених 10:12, 68 кг-д Ө.Пүрэвсүрэн - Тетяна Рижко 2:5, 72 кг-д Э.Даваанасан - Ала Белинська 5:6, 76 кг-д Э.Цэвэгмэд - Анастасия Осняч цэвэр ялагдсан байна.


Япон - Украин 5:5-аар тэнцэж, Украин нэмэлт оноогоор илүүрхэв. Хятадын баг Украинтай аваргын төлөө, Монголын шигшээ АНУ-тай хүрэл медалийн төлөө барилдах юм.


Эрэгтэйчүүдийн А хэсэг - АНУ, Монгол, Гүрж


АНУ – Монгол 7:3


65 кг-д Янни Диакомихалис – Т.Тулга 3:10, 74 кг-д Винченцо Жозеф – З.Сумьяабазар  0:8, 125 кг-д Хейден Зиллмер – М.Лхагвагэрэл 1:3 нар өрсөлдөгчөө ялжээ. Манайх хоёр жинд бөхгүй оролцов.


Монгол - Гүрж 3:7

 

57 кг-д З.Занабазар - Бека Буджиашвили 9:6, 65 кг-д Т.Тулга - Бека Ломтадзе 11:0, 125 кг-д М.Лхагвагэрэл - Соломон Манашвили 8:1 

/ДАШТ-ий медальт М.Лхагвагэрэл, ОУХМ З.Занабазар, Т.Тулга нар өрсөлдөгчдөө давлаа./


АНУ – Гүрж 10:0


В хэсэг - Иран, Япон, Дэлхийн шигшээ.


Япон – Иран 1:9


Дэлхийн шигшээ – Япон 9:1


Дэлхийн шигшээ - Иран



Холбоотой мэдээ