Горхи-Тэрэлж БЦГ-ын 161.6 га талбай чөлөөлөөд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2022-12-14 11:00:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ-ны шийдвэрээр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын 161.6 га талбай, Богдхан уулын дархан цаазат газрын 6,5 га талбайг чөлөөлөөд байна.


Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг үндэслэн Богдхан уулын ДЦГ, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын  хамгаалалтын захиргааны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй хашаа барьсан, нийтийн эзэмшлийн зам, талбай, орц, гарцыг хаасан, мал амьтны нүүдэл, шилжилт хөдөлгөөнд саад учруулсан хашаа, хайсыг албадан буулгаж байгаа юм. 



Холбоотой мэдээ