Казахын Күрес бөхийн ДАШТ-ээс 6 медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-12-14 11:35:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Казахстаны нийслэл Астанад болж байгаа казахын үндэсний күрес бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эхний өдөр манай тамирчид алт, хүрэл медаль хүртсэн юм.


Тус тэмцээний 2 дахь өдөр дахин 4 медалийн эзэд тодорлоо. Тухайлбал, эрэгтэйчүүдийн 66 кг жинд Энхтайваны Энхболд, эмэгтэйчүүдийн 55 кг-д Отгонжаргалын Сарантуяа нар мөнгө, эрэгтэйчүүдийн 60 кг-д Эрдэнэсүрэнгийн Өсөхбаяр, 74 кг-д Өлзийбаярын Бямбасүрэн нар хүрэл медалийн эзэд боллоо.


Ташрамд дуулгахад, мөнгөн медальт О.Сарантуяа, хүрэл медальт Э.Өсөхбаяр нар өнгөрсөн сарын сүүлээр Узбек кураш бөхөөр насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүртсэн медалиа ийнхүү Казах күрес бөхийн төрлөөр давтсан байна.







Холбоотой мэдээ