СЭЛЭНГЭ: Бүх сумын нутгаар их хэмжээний цас орж шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-12-23 16:44:04

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн УЦУОША-наас энэ сарын 24-нд өдөртөө, 24-25-нд шилжих шөнө бүх сумын нутгаар их хэмжээний цас орж, шуурахыг анхаарууллаа.

 

2022 оны 12 дугаар сарын 23-ны 20.00 цагаас 12 дугаар сарын 24-ний 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Бүх сумын нутгаар цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -18-23 градус, өдөртөө -11-16 градус хүйтэн  байна.

 

Аймгийн төв Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -18-20 градус, өдөртөө -14-16 градус хүйтэн байна.

 

2022 оны 12 дугаар сарын 25-29-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 24-25-нд шилжих шөнө бүх сумын нутгаар ахиу цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө -22-27 градус, өдөртөө -12-17 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтэрнэ.

 

Холбоотой мэдээ