ХОВД: Жилд дунджаар 120 мянга орчим иргэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-12-23 17:03:24

Ховд /МОНЦАМЭ/. Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Амбулаторийн тасагт засвар, тохижилтын ажил хийлээ.  


Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв буюу нэгдсэн эмнэлэг нь иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ сайжруулах, ая тухтай орчинд эмчилгээ сувилгаа хийх зорилгоор засвар, шинэчлэл
тийн ажлыг үе шаттай хийж байна. Энэ жилийн тухайд хамгийн их үйлчлүүлэгч хүлээн авдаг Амбулаторийн тасгийн үйл ажиллагааг сайжруулж, 344 сая төгрөгийн өртөг бүхий засвар, тохижилтын ажил хийжээ.


Амбулаторийн тасаг нь дотор,
мэс засал, нүд, шүд гэх мэт олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд баруун бүсийн хэмжээнд жилд дунджаар 120 мянга орчим иргэнд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.   

Иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх тав тухтай орчныг ийнхүү бүрдүүлж, эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн ажиллах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлд тогтмол анхаарч ажиллаж байгаа талаар салбарынхан мэдээллээ.

  

Холбоотой мэдээ