Богд хааны нэгэн зургийн түүх

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙТЛЭЛ
batbold.sh@montsame.gov.mn
2023-02-21 21:53:57
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. VIII Богд Жавзандамба хутагт 20 насандаа доорх гэрэл зургийг авахуулсан байна.


Зургийг Эрхүүгийн оршин суугч Иван Федоров 1889 онд авч улмаар 1906 онд Г.М.Осокин "На границе Монголии" бүтээлдээ "Өргөө. Богд гэгээн хутугт Амьд бурхан" гэсэн тайлбартайгаар хэвлүүлжээ.

Эх зургийг Иван Федоров хэмээх хүн 1889 онд авчээ.

Мөн Фрэнс Август Ларсоны 1930 онд туурвисан "Larson Duke of Mongolia" бүтээлд The living Buddha in his seventeenth years буюу Арван долоон настай амьд Будда хэмээх нэрээр хэвлэгдэж байсан аж.


Тухайн гэрэл зургийг 1893 он буюу 25 насны сүүдэр зооглох үест зориулж Санкт-Петербургт төмөр дээр хөөмөлдөж 6х8 см, 11х16 см хэмжээтэй хоёр хэлбэрээр олон хувь хэвлүүлэн тараасан байдаг. Өдгөө эл хөөмөл нь Монголын бурхны шашны сүм хийдүүд, музей, эртний эдлэл цуглуулагч болон хувь хүмүүсийн гар дээр хадгалагдан үлджээ.


Ташрамд дурдахад, VIII Богд Жавзандамба хутагт Агваанлувсанчойжиннямданзанванчүгбалсамбуу нь 1869 онд Төвөдийн Лхаст төрсөн, төвөд үндэстэн. Түүнийг хоёр настайд нь Ар Монголын шарын шашны тэргүүн Жавзандамба хутагтын VIII дүрээр тодруулж, 1874 онд Их Хүрээнээ залж Богд гэгээний сэнтийд өргөмжилжээ. 1911 онд Монгол Улсын хаан  болж, 1924 оны 5 дугаар сард нас барах хүртлээ хаан ширээнд суусан юм. 

Харин 1893 он буюу Богдын 25 насны ойгоор дээрх зургийг

Санкт-Петербургт төмөр дээр хөөмөлдөж олон хувь хэвлүүлжээ. 

Холбоотой мэдээ