Японд зэвсэгт этгээд 1 хүнийг хөнөөж, 3 хүнийг шархдуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМТОКИО. /Sputnik/. Японы Вакаяма хотод буугаар зэвсэглэсэн этгээд нэг хүнийг хөнөөж, гурван хүнийг шархдуулжээ.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, тус улсын Хоншю арлын Вакаяма хот дахь нэгэн барилгын компанийн оффис дотор буудалцаан болох үеэр нэг хүн амь үрэгдэж, гурван хүн шархадсан байна.
Энэ хэрэг орон нутгийн цагаар өнөө өглөөний 09:00 цагийн үед гарчээ.
Буун дуу гарлаа гэсэн дуудлагаар онцгой байдлынхан хэргийн газарт очиж, “Вадай Когио” компанийн дөрвөн ажилтныг ойролцоох эмнэлэгт хүргэсэн гэнэ. Шархадсан хүмүүсийн нэг нь ухаан оролгүй байсаар шархаа даалгүй нас баржээ.
Энэ хэргийг үйлдсэн 40-60 орчим насны зэвсэгт этгээдийг Японы цагдаа нар эрэн сурвалжилж байна.
Г.Доржханд