30 компанийн 108 мянга 625 ширхэг хувьцааг арилжаалжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-29 15:27:03

Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 22-26-нд 5 удаа арилжаа зохион байгуулж, 898 сая 454 мянга 290 төгрөгийн гүйлгээ хийжээ.

Өнгөрсөн 7 хоногт "Апу", "Гутал", "Таван толгой" зэрэг 30 компанийн 108 мянга 625 ширхэг хувьцааг арилжаалжээ. Энэ нь өдөрт дунджаар 77.9 сая төгрөгийн гүйлгээ хийсэн үзүүлэлт юм.

Арилжаанд "Би Ди Сек", "Бумбат-Алтай", "Дэлгэрхангай сэкюритиз" зэрэг үнэт цаасны компани идэвхтэй оролцжээ. Мөн 3540 ширхэг Засгийн газрын үнэт цаасыг хоёрдогч зах зээлд 349 сая 860 мянга 480 төгрөгөөр борлуулав.

Ингэснээр зах зээлийн үнэлгээ 1 их наяд 423 тэрбум 313 сая 650 мянга 111 төгрөг болж өмнөх 7 хоногтой харьцуулахад 1.87 хувиар буурчээ. Мөн "MSE ALL" индекс 848.63 нэгж болж 2.44 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Ч.Ариунболд

 

Холбоотой мэдээ