Модны захын дундуурх замыг засаж эхлэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан хотын их хөлийн газар болсон төв захын зүүн хойд хаяанд төвлөрсөн модны захуудын дундуурх 0.414 метр замыг энэ сарын 15-наас эхэлж хатуу хучилттай болгох ажлыг “Булган Азза” ТӨХК 197,1 сая төгрөгөөр хийж эхэллээ.
Уг замыг ирэх сарын 15 гэхэд уг замыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Дархан-Уул аймаг нь ойн сан багатай ч Сэлэнгэ аймгийн зэргэлдээх сумуудаас модны ченжүүд Дархан хотын модны захын хэрэгцээг хангаснаар захууд барилга, хашаа, байшин барих бүх төрлийн мод, модон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж зах зээлд гаргадаг. Тиймээс энэ зам чухал гэж үзэж ийнхүү засч эхэлсэн байна.
Б.Норовсамбуу