Эрдэс бүтээгдэхүүний экспорт 2022 онд 36.4 нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын нийт экспорт 2022 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 12,540.4 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 3,299.3 сая ам.доллар буюу 35.7 хувиар нэмэгджээ.
Үүнээс эрдэс
бүтээгдэхүүний экспорт 11,754.3 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн
гүйцэтгэлээс 3,133.9 сая ам.доллар буюу 36.4 хувиар нэмэгдсэнийг УУХҮЯ мэдээлэв.
Чулуун
нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, хайлуур жонш, молибдены
баяжмал, боловсруулаагүй нефть,хагас боловсруулсан алт, мөнгө, тунгаасан зэс, хайлш зэрэг уул уурхайн
бүтээгдэхүүн нь нийт экспортын 93.7 хувийг эзэлж байна.