ХОВД: 120 орчим иргэнд лавлагаа олгож, зөвлөмж өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-01-18 19:16:40

Ховд /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих анги өнөөдөр “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж, үйл ажиллагаагаа иргэдэд сурталчиллаа.

30 гаруй жилийн түүхтэй энэхүү байгууллагад 67 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд жилд дунджаар 3600 орчим иргэнд төрийн үйлчилгээг хүргэдэг байна.

Өнөөдөр л гэхэд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг тохиолдуулан Жаргалант сумын нэг цонхны үйлчилгээний төв дээр ажиллаж, иргэн  аж ахуйн нэгжид өр төлбөртэй эсэх лавлагаа олгох, өргөдөл гомдол хүлээн авах, зорчих эрхийг хязгаарлах болон бусад хууль журмын талаар танилцуулга мэдээлэл хийх гэх мэт 5-6 төрлийн үйлчилгээ явуулж, 120 орчим иргэнийг хамрууллаа.

Түүнчлэн ерөнхий боловсролийн сургуулийн сурагчдад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын түүхэн хөгжил, үйл ажиллагааны үндсэн чиглэлийг танилцуулж, зөвлөн тусаллаа.

Тус байгууллага өнгөрсөн хугацаанд ажилтан алба хаагчдаа чадавхжуулах, үйл ажиллагаандаа цахим систем нэвтрүүлэх,  ногоон байгууламжийг нэмэгдүүлэхШүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх,  иргэд, олон нийтийг соён гэгээрүүлэхэд  чиглэсэн олон ажлыг хэрэгжүүлж байсан.

Цаашид мөн алба хаагчдад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, тусламж дэмжлэг үзүүлэх, нийгмийн баталгааг хангахахлагч бүрэлдэхүүний боловсрол мэдлэгийг дээшлүүлэх, цахимжуулалтыг сайжруулах чиглэлээр олон талт арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээрх нээлттэй хаалганы өдөрлөгийг өнөөдөр зохион байгуулжээ.

 

Холбоотой мэдээ