Сонсгол: Дөрөв дэх өдрийн сонсголд 13 зээлд холбогдох 59 гэрчийг дууджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-01-19 09:25:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-аас байгуулсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр Төрийн ордноо дөрөв дэх өдрөө эхэлж байна.


Өнөөдрийн сонсголд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн 13 зээлд холбогдуулан 59 гэрчийг дуудсан байна. Сонсголд дуудагдсан компаниудын мэдээллийг дараах дарааллын дагуу шинжлэн судална. Үүнд:

1.    ТОСК-Шинэ яармаг

2.    ТОСК Хөдөлгөөнт цогцолбор

3.    НВЦ ХХК

4.    Хааны харгуй ХХК

5.    Промон трейд ХХК

6.    Вояжер минерал ресурсес ХХК

7.    Шанх майнинг ХХК

8.    Ган хүдэр орд ХХК

9.    Инжир ХХК

10.  МБҮ трейд ХХК

11.  Сэлэнгийн герефорд ХХК

12.  БМНС ХХК

13.  ТОСК ТӨҮГ


“Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн шууд зээлийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлт, мэдээллийг сонсох” сэдвийн хүрээнд болж байгаа юм.



Холбоотой мэдээ