Хавирга-Ар хашаатын боомт нээгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-01-20 12:32:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-тай хиллэдэг Хавирга-Ар хашаат боомт өчигдөр нээгдэж ачаа тээвэр, шалган нэвтрүүлэх цэг хэвийн горимд шилжжээ. 


Уг боомтоор цахилгаан бараа, бусад том оврын тоног төхөөрөмж, барилгын материал, өргөн хэрэглээний бараа зэрэг бүтээгдэхүүнийг тээвэрлэх юм.


Дорнод аймаг дахь Хавирга-Ар хашаат боомтын ажиллах цагийн хуваарийн тухайд нэгдүгээр сарын 20-нд ажиллаад БНХАУ-ын цагаан сарын баяртай холбогдуулан 21-24-ний өдрүүдэд амарна.


Харин нэгдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн хилээр нэвтрэх ачаа тээврийн зорчих хөдөлгөөн хэвийн явагдаж эхлэх аж. Түүнчлэн хилээр зорчих хөдөлгөөн хийж байгаа том оврын автомашины жолооч 48 цагийн дотор хийлгэсэн PCR шинжилгээний хариутай байх шаардлагыг БНХАУ-ын талаас тавьжээ.

Холбоотой мэдээ