Завхан аймгийн Баянтэс суманд -50 хэм хүйтэн хоножээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2023-01-23 08:41:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 22-23-нд шилжих шөнө Завхан аймгийн Баянтэс суманд -50 градус хүрч хүйтэн хонов. Улаанбаатар хотын төв хэсгээр -35, Туул голын дагууд -41 градус хүйтэн хоносныг Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэн мэдээллээ.


Мөн Сэлэнгэ аймгийн Баянгол, Орхон, Сүхбаатар, Ерөө, Түшиг, Орхонтуул, Мандал, Баруунбүрэн, Зүүнбүрэн, Хүдэр, Бугант, Хушаат сумын нутгаар -40….-46,4 градус хүйтэн хоносон байна. 


Одоогоос 5 жилийн өмнө буюу 2018 онд Завхан аймгийн Баянтэс, Цэцэн-Уул, Тосонцэнгэл сумын нутгаар -50...-53 градус хүрч хүйтэрч байжээ.


Гэхдээ, өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн хэвээр байх аж. 


Холбоотой мэдээ