Хэлмэгдэгсдийн дурсгалын төв хөшөөг сэргээн засна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-30 16:57:40

“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг угтан хэлмэгдэгсдийн дурсгалын төв хөшөө, Сонгинохайрхан уулын арын булш, Хамбын овооны суврагын орчин тойрныг цэвэрлэж сэргээн засах болжээ.

Манай улс жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгосон. Нийслэл дүүргийн салбар комиссоос тусгай төлөвлөгөө гарган тодорхой ажлуудыг зохион байгуулж, хэлмэгдэгсэд болон түүний гэр бүлд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

Энэ дагуу өнөөдөр Цагаатгах ажлыг зохион байгуулах нийслэлийн салбар комисс хуралдаж дээр дурьдсан ажлуудыг хийхээр шийдвэрлэсэн байна. Мөн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх, тэдгээрийн ар гэрийнхэн, үр хүүхдүүдэд мөнгөн тусламж үзүүлэх аж.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ