НӨАТ-ын буцаан олголтоор 5 төрлийн татвар төлөх боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-01-24 14:15:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын өнгөрсөн оны сүүлийн улирлын буцаан олголтыг хуулийн дагуу энэ оны нэгдүгээр сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ хэмээн татварын байгууллагаас мэдээллээ.


НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтоор 5 төрлийн татвар, зарим төлбөрийг төлөх боломжтой. Тодруулбал, 2023 оны нэгдүгээр сарын 21-25-ныг хүртэл ebarimt системээр иргэдийн төлөх боломжтой татварын нэхэмжлэл бүхий асуулгад “тийм” гэсэн товчыг дарснаар иргэдийн хүсэлтийг бүртгэж, татвар төлөгдөх нь. Төлөх боломжтой татварын төрөлд:

  • Автотээврийн хэрэгслийн албан татвар,
  • Галт зэвсгийн албан татвар,
  • Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар,
  • Газрын төлбөр /газар эзэмшигч/,
  • Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/,
  • Малын тоо толгойн албан татвар,
  • Авто замын байгууламж ашигласны төлбөр орж байна. 


Холбоотой мэдээ