ХӨВСГӨЛ: Цэцэрлэг суманд цагаан зудын нөхцөл бүрджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-01-25 14:00:02

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн хэмжээнд ихэнх нутгаар цастай байна.


Цасны дундаж зузаан өндөрлөг уулсаар 20 см-ээс их, Дархадын хотгор, Хатгал, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Цэцэрлэг сумын нутгаар 10-20 см, нягт нь 0,11-0,28гр/см3, Ханх, Эрдэнэбулган, Тариалан сумын нутгаар 6-9см, нягт нь 0,12-0,14гр/см3, бусад нутгаар 1-5см, гуу жалга, хунгарласан газартаа 15-31 см зузаан цастай байна.


Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Цэцэрлэгт суманд нягтарч хатуурсан зузаан цастай байгаагийн улмаас цагаан зудын нөхцөл бүрдсэн гэж үзсэн байна. Харин Алаг-Эрдэнэ, Хатгал, Цагаан-Үүр сумын нутагт зузаан цастай, цагаанаар зудархуу байдалтай байгаа аж.   

 

Холбоотой мэдээ