ЦАГ АГААР: Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх гол орчмоор цас орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2023-01-28 09:35:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагаас ойрын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан тойм мэдээллийг гаргажээ.


Ирэх өдрүүдэд нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөлийн уулсаар шөнөдөө ялимгүй цас орно. Харин өдөртөө нийт нутгаар цас орохгүй гэж онцолжээ. Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 3-8 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч салхилах төлөв гарчээ.


Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 хэм хүрч хүйтэрнэ. Улмаар Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -30...-35 хэм байх аж.


Алтайн уулархаг нутаг, говийн бус нутгийн хойд болон зүүн хэсгээр -20...-25 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -15...-20 хэм байна. Харин бусад нутгаар -25...-30 хэм өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -23...-28 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр -15...-20 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4...-9 хэм, бусад нутгаар -11...-16 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -32...-34 хэм, бусад хэсгээр -25...-27 градус, өдөртөө -14...-16 градус хүйтрэх аж.

 

БАГАНУУР ОРЧМООР

Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Багавтар үүлтэй. Цас орохгүй. Шөнөдөө -30...-32 градус, өдөртөө -14...-16 градус хүйтэн байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР

Цас орохгүй. Багавтар үүлтэй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -30...-32 градус, өдөртөө -14...-16 хэм  хүйтэн байна.


Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр 28-нд, 29-нд Халх гол орчмоор, 30-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 31-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно.


Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч, явган шуурга шуурна. Хүйтний эрч суларч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө шөнөдөө -31...-36 хэм, өдөртөө -19...-24 хэм, Увс нуурын хотгор, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 хэм, өдөртөө -13...-18 хэм байх аж.


Говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -12...-17 хэм, өдөртөө 0...-5 хэм, бусад нутгаар шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -8...-13 хэм хүйтэн байна. Ихэнх нутгаар хүйтний эрч 31-нд бага зэрэг чангарна гэж 2023 оны 01 дүгээр сарын 27-ноос 02 дугаар сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан тойм мэдээлэлд дурджээ.

 

Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг.

Холбоотой мэдээ