АРХАНГАЙ: Өнгөрөгч 12 дугаар сард бараа үйлчилгээний үнэ тариф 101 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-02-01 13:25:55

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд 2022 оны 12 дугаар сард бараа үйлчилгээний үнэ тариф өмнөх 11-р сартай харьцуулахад 101.0 хувь, өнгөрсөн оны мөн үетэй зэрэгцүүлэхэд 113.6 хувиар тус тус өссөнийг аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлж байна.

 

Өнгөрсөн 11 дүгээр сартай зэрэгцүүлэхэд хэрэглээний сагсанд авсан 314 нэрийн бараа үйлчилгээний үнэ тарифын 51 (16.2%)-ийнх нь үнэ өсөж, 263 (83.8%) нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байжээ. Тухайлбал хэрчсэн гурил, алим, гадил, төмс, манжин, сонгино, байцай, үзэм, масло, давсалсан самар, зайдас, өндөг, үхрийн мах, хонины  мах, адууны мах, тахианы мах, хатуу чихэр, жинсэн өмд, ариун цэврийн цаас, гар нүүрийн саван, гэрийн гадуур бүрээс, дизель түлш, ноосон өмд, ноосон цамц, хөлөгт тоглоом шатар, цайны халуун сав зэрэг бараа бүтээгдэхүүний үнэ 0.1 хувиас 21.4 хувиар өссөн байна.


Харин өмнөх 2021 оны мөн үетэй зэрэгцүүлэхэд 11 (3.5%) нэрийн бараа үйлчилгээний үнэ буурч, 215 (68.5%) нэрийн бараа үйлчилгээний үнэ тариф өссөн бол 88 (28.0%) нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байгаа ажээ.

Холбоотой мэдээ