ӨНӨӨДӨР: “Их жанжин Д.Сүхбаатар дүрслэх урлагийн бүтээлд мөнхөрсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-02-02 05:57:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хоёрдугаар сарын 2-ны өдөр болох үйл явдлын тойм:

09.00-18.00 цагт: Монголын Хүүхдийн ордонд: Дэлхийн нийтийн Тогтвортой хөгжлийн 17 зорилго, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлого болон ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжигч "Олон улсын эко-сургууль, цэцэрлэг хөтөлбөр"-ийн Үндэсний YII чуулган болно. Чуулганд нийслэл, орон нутгийн 560 эко сургууль, цэцэрлэгийн багш, удирдах ажилтан, холбогдох яамд, харьяа газрууд, аймаг, нийслэлийн байгаль орчин, боловсрол шинжлэх ухааны газрын мэргэжилтнүүд оролцоно.

11.00 цагт: “Юнион” төвд “Монголын Төмөр зам” компани төмөр замын бүтээн байгуулалт, тээвэрлэлт, шинээр тавих төмөр замуудын талаар мэдээлнэ. Утас: 9919-6244.

11.40 цагт: Үндэсний музейд "ИХ ЖАНЖИН ДАМДИНЫ СҮХБААТАР ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БҮТЭЭЛД МӨНХӨРСӨН НЬ" тусгай үзэсгэлэн нээгдэнэ. Утас: 7011-0913, 7011-0911.

11.00-13.00 цагт: Хавдартай тэмцэх дэлхийн өдрийг угтан, ХСҮТ, эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо хамтран сэтгүүлчдэд зориулсан уулзалт, сургалт зохион байгуулна. Утас: 9910-6580, 8802-3206.

12.00 цагт:“ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудын хүнд суртал, хууль зөрчсөн, улсын төсөвт төвлөрүүлэх ёстой хөрөнгөөр үр ашиггүй зочид буудал барьсан талаар экологич Д.Туяа мэдээлэл хийнэ.

14.00 цагт: ШУА-ийн төв байранд: ШУА-ийн Их чуулганаар хүрээлэнгүүдээс 2022 онд хийсэн эрдэм шинжилгээний үйл ажиллагааны тайланг хэлэлцэн дүгнэнэ. Утас: 9971-7977.




Холбоотой мэдээ