ӨНӨӨДӨР: "Малчин эмэгтэйчүүдийн манлайлал" Үндэсний зөвлөгөөн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-02-03 05:44:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хоёрдугаар сарын 3-ны өдөр үйл явдлын тойм:

09.00 цагт: Төрийн ордонд: “Малчин эмэгтэйчүүдийн манлайлал” чуулган, Үндэсний зөвлөгөөн болно. 

10.30-12.00 цагт: Монголын Хэвлэлийн хүрээлэнд Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага, шударга ёс, хариуцлагын тогтолцоо, баталгаажилтын талаар “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт” нээлттэй, цуврал хэлэлцүүлгийн эхний уулзалт болно. 

10.00 цагт: ГХЯ-нд НҮБ-ын Ази, Номхон далайн Бүс нутгийн Эдийн засаг, Нийгмийн комисс (ESCAP), Эмэгтэйчүүдийн бизнесийг сэргээн босгох сан (WERF)-гийн санхүүжилтээр хэрэгжих “Эмэгтэйчүүдийн бизнесийг сэргээн босгон өргөжүүлж өсөлтийг дэмжихэд чиглэсэн мэдээлэл технологийн компаниудад тэтгэлэг олгох хөтөлбөр”-ийн Монгол Улс дахь цахим нээлт, хэвлэлийн хурал болно. 

11.00 цагт:Монгол ньюс мэдээллийн төвд Чингис хааны Дэлхийн академ”-ийн ерөнхийлөгч П.Давааням Чингис хааны Аугаа их өвийг Монгол Улсад аугаа их хөрөнгө оруулалт болгон зөв нутагшуулж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн хуульчлах Мөнхийн санал”-ыг төрийн гурван удирдлагад хүргүүлэх талаар хэвлэлийн бага хурал зарлажээ.

11.00 цагт:  “ЗМ” сонины үндэсний мэдээллийн төвд: “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг Сар шинийн баяраас өмнө өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжих талаар иргэдийн төлөөлөл мэдээлнэ.

11.00 цагт: Цус сэлбэлт судлалын Үндэсний төвд: "Сар бүрийн 3: Цусаа бэлэглэх өдөр”-ийн 95 дахь удаагийн үйл ажиллагааг “Сэтгэлийн 1000 үйлсТББ-аас зохион байгуулна.

11:30 цагт: 3М" сонины үндэсний мэдээлийн төвд: Ворлд плас зэрэг компанийн гаргасан койны луйврын талаар хохирогчдоос мэдээлнэ. 


13:00-15:00 цагт: Сүхбаатарын талбайд: Японы Засгийн газрын “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд байгаль орчны салбарт богино долгионы холбоогоор тоноглосон 30 автомашин  хүлээлгэн өгнө. Энд 21 сав газрын захиргааны дарга, байгаль хамгаалагч нар оролцоно. Утас:8803-8882.

14.00 цагт: БШУЯ-нд “Монголын Ардын болон гавьяат багш нарын холбоо” ТББ-аас Монгол Улсад дээрх эрхэм алдар цолоор шагнагдсан 860 гаруй хүмүүсийн түүхчилсэн намтар зургаар гаргасан номын нээлт болно.

14:00 цагт: Нийслэлийн “Хангарди ордонд Улаанбаатар хотын ерөнхий менежер цаг үеийн асуудлаар болон "Манай хороо, миний гудамж" аяны талаар мэдээлнэ. Утас9916-0069.





Холбоотой мэдээ