Ахмад настны хөгжлийн төвтэй болно

ОРОН НУТАГТ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-05 14:49:21

Өвөрхангайн ахмадууд баярын өдрөө сэтгэл дүүрэн тэмдэглэн өнгөрүүллээ. 10 сарын 2-ны уг тэмдэглэлт өдрөөр ахмадууд баярын хурлаа хийж, энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн болон Боловролын газар, Эрүүл мэндийн газрын удирдлагууд хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар мэдээлэл өгөн, ахмадуудын сонирхсон асуултанд хариуллаа.

Мөн аймгийн бүтээн байгуулалттай биечлэн танилцаж, өнгөрсөн жилийн Ахмадын өдрөөр өндөр настнуудын тавьж байсан санал хүсэлтийг жилийн хугацаанд хэрхэн шийдвэрлэж, ажил болгосноо аймгийн Засаг дарга танилцуулсан юм. Тухайлбал Арвайхээр сумын 5-р багийн нутагт “Ахмад настны хөгжлийн төв” барих зориулалтаар 0.1 га газрыг шийдвэрлэсэн, Уянга суманд “Ахмадын өргөө” шинээр барьж ашиглалтад оруулсан, 19 сумын 60 гаруй ахмадууд оролцсон “Мөргөлийн зам” аяллыг Өндөр гэгээн Занабазарын түүхэн дурсгалт газруудаар зохион байгуулахад аймгаас 1,2 сая төгрөгийн тусламж үзүүлсэн зэрэг олон арга хэмжээг ахмадууд зориулан хийж байгаа аж.

Манай аймгийн хэмжээнд нийт 9500 ахмад байдгаас 2500 гаруй ахмад Арвайхээр хотод амьдардаг. Тэдгээрээс амьдрал тааруу, хэвтэрт байдаг 42 ахмад настныг БОЭТ-ийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, шинжилгээнд үнэгүй хамруулж, мөн ажил хэрэгч 40 гаруй ахмадыг Насан туршийн боловсролын төвөөс амьдрах ухааны нэг өдрийн сургалтанд хамруулаад байна. 

Б.Батчимэг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд