Турк улс руу 20 ширхэг монгол гэр болон хүмүүнлэгийн тусламж илгээжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2023-02-13 15:11:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар /2023.2.7/ гамшигт нэрвэгдсэн Бүгд Найрамдах Турк Улс болон Арабын Бүгд Найрамдах Сири улсын ард, иргэдэд улсын нөөцөөс бараа, материалын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу БНТУ руу  5 тн махан нөөш,  1 тн лаа, 1000 ширхэг хөнжил, 20 ширхэг иж бүрэн монгол гэрийг илгээлээ.


Харин Арабын Бүгд Найрамдах Сири улс руу 5 тн махан нөөш,  1 тн лаа, 500 ширхэг хөнжлийг илгээхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. 

Түүнчлэн МИАТ ТӨХК 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн Истанбул чиглэлийн ОМ161 дугаарт аяллын нислэгээрээ гэр, хөнжил, цэвэр ус зэрэг 12 тн тусламжийн ачааг тээвэрлэн хүргэсэн байна.



Холбоотой мэдээ