Хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-02-13 17:17:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Монгол Улсад ажлын айлчлал хийж байгаа Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Эдийн засаг, хүрээлэн буй орчны асуудал эрхэлсэн зохицуулагч Игли Хасаниг өнөөдөр хүлээн авч уулзав.


Уулзалтын үеэр талууд манай улсад авлигын эсрэг сайн засаглалыг хөгжүүлэх, эрчим хүчний аюулгүй байдал, ойжуулалтын асуудлаар хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Монгол Улс нь ЕАБХАБ-ын бүрэн эрхт гишүүнээр 2012 онд элссэн юм.

Холбоотой мэдээ