БУЛГАН: Жереми Тийссэн аймгийн аварга фермер боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-02-17 12:04:01

Булган /МОНЦАМЭ/  Булган аймгийн “Аварга фермер”-ээр Канад улсын иргэн Жереми Тийссэн шалгарлаа.

Тэрбээр 1993 онд манай улсад ирж, иргэдэд хүнсний ногоо тарих талаар мэдлэг, дадлага олгохоор ажиллаж байгаад 2009 оноос "Занадуразорбак" компани байгуулж, газар тариалангийн үйлдвэрлэл, 2011 оноос махны чиглэлийн фермер эрхлэх болсон байна.

Сүүлийн гурван жилийн байдлаар жилд дунджаар 70 мянган тонн орчим махыг зах зээлд нийлүүлж, улс аймгийн төсөвт 77,2 сая төгрөгийн татварын орлого оруулжээ. Одоогийн байдлаар нэг ээлжинд 600 үхэр зэрэг бордох хүчин чадалтай бөгөөд жилд 400-600 үхэр зах зээлд нийлүүлдэг байна. Орон нутгийн иргэдээс 12-14 хүнийг үндсэн болон түр ажлын байраар хангаж, сумын болон хөрш зэргэлдээ аймгийн 120-160 малчин өрхтэй хамтран ажиллаж байна.

Манай орны бэлчээрийн даац хэтэрч буй энэ үед уламжлалт мал аж ахуйг эрчимжсэн фермийн аж ахуйтай хослуулан хөгжүүлэх боломжийг нээж, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн, гарал үүслийн баталгаатай, эрүүл, чанартай, монгол үхрийн махыг хэрэглэгчдийн нийлүүлж, цаашид гадаад  зах зээлд гаргахыг зорьж байна.

Түүний эцэг, эх Канад улсад фермерийн мал аж ахуй эрхлэн, өөрсдийн хэрэгцээний хүнсний ногоог тариалдаг аж. Тийссэн эцэг эхээ дагаж мал аж ахуй эрхэлж өссөн бөгөөд Канад улсын махны үйлдвэрлэлд тавигдах шаардлагад нийцсэн эрүүл мал өсгөж бойжуулах, эрүүл ахуйн шаардлага хангасан мах бэлтгэх дадалд суралцжээ. 

Холбоотой мэдээ