МИАТ компани “Microsoft” корпорацийн бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглах эрх авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-09-01 14:20:00

Монгол улсын үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компани “Microsoft” корпорацитай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Ингэснээр “Microsoft”  корпорацийн програм хангамж болон онлайн үйлчилгээг хязгааргүй хугацаанд үнийн болон хэрэглээний уян хатан нөхцөлтэйгэр ашиглах албан ёсны эрхтэй боллоо.

Монгол Улс зохиогчийн эрхийг хамгаалах Мадридын конвенцид нэгдсэн ч мэдээллийн технологийн салбарт оюуны өмчийг дээдлэх албан ёсны лицензтэй програм ашиглах, аюулгүй байдлаа хангахад дийлэнх аж ахуй нэгжүүд хойрго ханддаг. Энэ нь Монголын бизнес эрхлэгчдийн санхүүгийн чадвар сул төдийгүй  програм худалдаж авахаад зардал гаргах сонирхолгүй байдсантай холбоотой.  Гэвч Монгол орны хувьд мэдээллийн технологийн дэд бүтэц нь маш ирээдүйтэй салбар бөгөөд энэ ч утгаараа лицензтэй програм хангамжийг худалдан авч эрх зүйн таатай орчинд ажиллах сонирхолтой компаниудын тоо нэмэгдэж байна.

Өмнө нь “Sumitomo Mitsui”, “Skytel”, “G-Mobile” болон “Shangri La”зэрэг байгууллагууд “MPSA” буюу “Microsoft” корпорацийн бүтээгдэхүүн үйлчилгээний цогц гэрээ-лицензжүүлэлтийн хөтөлбөрт хамрагдсан байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ