Тогтвортой хөрөнгө оруулалтын дээд хэмжээний чуулга уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын залуучуудын холбоо, Монгол-Хятадын залуучуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран 3 дугаар сарын 16-18-нд “Тогтвортой хөрөнгө оруулалтын дээд хэмжээний чуулга уулзалт”-ыг Улаанбаатарт зохион байгуулна.
Чуулга
уулзалтад БНХАУ-ын хувийн хэвшлийн 200 орчим аж ахуйн нэгж, байгууллага оролцож, уул уурхай, сэргээгдэх
эрчим хүч, банк санхүү, барилга, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулах талаар ярилцах юм. Иймд дээрх 5 салбарт БНХАУ-ын хөрөнгө
оруулалтыг авах сонирхолтой Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллагуудыг энэ сарын 9-нөөс бүртгэнэ.
Монгол
Улсын гадаад худалдааны хамгийн том түнш улс, тэргүүлэгч хөрөнгө оруулагчдын нэг
нь БНХАУ. Тодруулбал, манай улс БНХАУ-тай 2023 оны нэгдүгээр сард 1.2 тэрбум ам.долларын худалдаа
хийсэн нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 66.8 хувийг эзэлжээ. Мөн 2011-2021 онд манай
улсад 4.8 тэрбум
төгрөгийн хөрөнгө оруулжээ.
БНХАУ-ын
хөрөнгө оруулалтыг цаашид тогтвортой байлгах үүднээс тус чуулга уулзалтыг 2 жилд нэг удаа зохион байгуулахаар
талууд тохиролцсон байна. Чуулга уулзалтын үеэр 2 улсын худалдаа, хөрөнгө оруулалтын бодлого, анхаарах асуудлыг
хэлэлцэж, хамтын ажиллагааны шинэ боломж нээхийг зорьж байгаа юм.