Хэрлэн сум-Манжуур хот чиглэлийн зорчигч тээвэрлэлтийг эхлүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Дорнод аймгийн Хэрлэн сум-БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хот чиглэлийн улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээг эхлүүлээд байна.
Энэ чиглэлд Монголын талаас “Тал нутгийн хэрлэн” ХХК, БНХАУ-ын
талаас Хун Ен групп тээвэрлэлт гүйцэтгэж байгаа юм.
Автобусаар зорчин хилээр нэвтрэх иргэдээс (жолоочийн оролцуулан) 48 цагийн дотор хийлгэсэн ПСР шинжилгээг үндэслэн аливаа ЭСЯ-ны Эрүүл мэндийн хуудас шаардахгүй, ПСР шинжилгээ хийхгүй.
Эрүүл мэндийн мэдүүлгийн мэдээлэлтэй 48 цагий ПСР шинжилгээний сөрөг хариутай, гаалийн хорио цээрийн зөрчилгүй иргэдийг саадгүй нэвтрүүлнэ. Ингэхдээ замын турш халдвар хамгааллын дэглэмийг сахин явах аж.