АРХАНГАЙ: Аймгийн нийт эмэгтэйчүүдийн 61.2 хувь нь хөдөө амьдардаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-03-09 09:07:54

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Архангай аймгийн нийгэм, эдийн засгийн салбарын эмэгтэйчүүдтэй холбоотой тоон мэдээллүүдийг түүвэрлэн хүргэе.

 

-Архангай аймаг 95252 хүн амтай. Үүний 47472 нь эмэгтэйчүүд байна. Энэ эмэгтэйүүдийн 61.2 хувь нь хөдөө, 38.8 хувь нь төв суурин газар амьдарч байна.

 

-Архангай аймгийн нийт хүн амын эдийн засгийн идэвхтэй хүн ам 49374 байгаагийн 48.9 хувь нь буюу 24158 нь эмэгтэй байна.

     

-Тус аймаг нийт 26700 малчинтайгаас 11263 нь эмэгтэй. насаар нь авч үзвэл 15-34 настай 7453, 35-59 настай 16323, 60-аас дээш настай 2924 эмэгтэй байна.

 

-Архангайн эмэгтэйчүүдийн дундаж наслалт нь 74.

 

-Өрх толгойлсон 2401 эмэгтэй байна.

 

-Алдарт эхийн одонтой нийт 9011 эх байгаагаас 1-р зэргийн одонтой 2407, 2-р зэргийн одонтой 6604 эх байна. Жилд дунджаар 351 эх алдарт эхийн 1-р одон, 21 ээж 2-р одон авч байна.

 

-Аймгийн хэмжээнд 48738 ажиллагсад байгаа ба үүний 48.4 буюу 23858 нь эмэгтэйчүүд байна.

 

-Ажиллах хүчний оролцооны түвшин нь эмэгтэйчүүд 70.2 хувьтай.

 

-Ажил эрхлэлтийн түвшин эмэгтэйчүүд 68.5 хувьтай.

 

-Архангайн эмэгтэйчүүд хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэр, бөөний болон жижиглэн худалдаа, зочид буудал, зоогийн газар, эмнэлэг, боловсрол, үйлчилгээний салбарт түлхүү ажиллаж байна.

 

-Архангай аймгийн ИТХ-ын 39 төлөөлөгчийн 9 буюу 23.08 нь эмэгтэй төлөөлөгч байна.

 

-Сумын ИТХ-ын 433 төлөөлөгчийн 112 буюу 25.87 хувь нь эмэгтэйчүүд байна.

 

-2022 онд нийт 1342 хүүхэд эсэн мэнд төрснөөс 654 нь охин, 2023 оны эхний хоёр сард 240 хүүхэд төрснөөс 101 нь охин байв.

 

-2022 онд 1342 эх төрсөн ба 1335 нь нөхөртэй, 2023 оны эхний хоёр сард төрсөн эхчүүдийн 236 нь нөхөртэй байв.

 

-2022онд эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг 41 бүртгэгдэж 12 буюу 29.27 хувиар өссөн бол 2023 оны 3.1-ний байдлаар 13 хэрэг бүртгэгдэж, 4 буюу 23.53 хувиар буурчээ.

Холбоотой мэдээ