ХОВД: “Би бодохдоо” уран илтгэлийн тэмцээн 8 дахь удаагаа болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-03-09 17:33:23

Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн оюутан залуучууд, өсвөр үеийнхэн нийгэмд өөрсдийн байр суурь, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд нь туслах, тэдний илтгэх мэтгэлцэх чадварыг хөгжүүлэх зорилгоор “Би бодохдоо” хэмээх уран илтгэлийн тэмцээнийг энэ сарын 7-нд зохион байгууллаа.

Энэхүү тэмцээнийг хоёр үе шаттай зохион байгуулсан бөгөөд эхний шатанд 15-25 насны 24 хүн оролцож, охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тухай илтгэл хэлэлцүүлжээ. Улмаар хоёрдугаар шатанд шалгарсан таван оролцогч чөлөөт сэдвээр илтгэл тавьж, нийгэмд тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга замуудлын талаар санал бодлоо илэрхийлсэн байна.

Ийнхүү 8 дахь жилдээ өрнөж байгаа "Би бодохдоо" уран илтгэлийн тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтын Ажлын алба, Ховд аймгийн социал демократ Монголын оюутны холбоо, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран ажиллалаа.

Уран илтгэлийн тэмцээнийг Б.Нямгэгээ, Х.Хулан, Т.Дариймаа тэргүүтэй оролцогчид манлайлжээ.

Холбоотой мэдээ