ХОВД: Булган-Такашикэн боомтын өргөтгөлийн асуудлаар санал солилцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-03-13 13:41:25

Жаргалант /МОНЦАМЭ/. БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн Засаг дарга Женис Хадисын урилгаар Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа энэ сарын 13-15-ны өдөр Алтай аймагт айлчлал хийж байна. 


Тус айлчлалын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Булган-Такашикэн боомтын нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлж өргөтгөх, ачаа эргэлтийг нэмэгдүүлэх, Азийн авто замын АН-4 буюу баруун босоо тэнхлэгийн авто замыг түшиглэн БНХАУ, ОХУ-ыг дамнасан хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх,  Булган-Такашикэн боомтоор мал аж ахуйн бүтээгдэхүүн экспортлох чиглэлд хамтран ажиллах асуудлаар албан ёсны хэлэлцээ хийхээр төлөвлөжээ. 

 
Хөтөлбөрийн дагуу Булган-Такашикэн боомтын өргөтгөлийн асуудлын хүрээнд газар дээр нь ажиллаж, санал солилцсон гэж албаны эх сурвалжууд мэдээлж байна. 

 

Өнгөрсөн оны 11 дүгээр сард Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа Алтай аймгийн Засаг дарга Женис Хадистай цахим уулзалт хийхдээ дээрх  асуудлуудаар санал солилцсон. 

Холбоотой мэдээ