Гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлийн эзэн Швейцар улсад аялна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Соёлын яам, Швейцарын хөгжлийн агентлаг, "Гамма" агентлаг болон "Батзориг" сан хамтран гэрэл зургийн уралдаан зарлалаа.
Уралдаанд залуучуудын 18-34 насныхан “Өнгөрсөн-Одоо-Ирээдүй”
Швейцарын хөгжлийн агентлаг Монголд” сэдвээр
оролцох боломжтой.
Бүтээлийг 2023 оны 5 дугаар сарын 30-ны дотор sdcmongolia2023@gmail.com мэйл хаяг болон Швейцарын хөгжлийн агентлагийн байранд файлаар хүлээн авна. Нийт
ирүүлсэн зургаас эхний шатанд 60 бүтээлийг
урьдчилан шалгаруулах юм. Шалгарсан уран бүтээлчдэд шагнал гардуулах ёслолыг 2023 оны 8-р
сарын 1-нд Швейцарын үндэсний баяраар зохион байгуулна. Орон нутгийн
оролцогчдын Улаанбаатарт ирэх замын зардал, байрны зардлыг гаргах юм. Эцсийн шатанд шалгарсан бүх оролцогчийн
зургаар каталог хэвлүүлэхээс гадна гурван аймагт үзэсгэлэн гаргах аж.
Уралдаанд нийт гурван байр шалгаруулах бөгөөд нэгдүгээр байрт шалгарсан бүтээлийг Швейцарын Холбооны Улсад аялах эрхээр шагнах юм. Үүнд замын зардал, хоол, байр орно. Хоёрдугаар байрт 500 ам.доллар, гуравдугаар байрт шалгарсан бүтээлийг 300 ам.доллараар тус тус шагнах аж.
Ташрамд дурдахад, Швейцарын Холбооны Улсаас 2001 онд зудын
гамшигт нэрвэгдсэн монголчуудад хүмүүнлэгийн тусламжийг хүргэснээр Монгол Улсад
дэмжлэг үзүүлж эхэлсэн түүхтэй. 2004 онд Улаанбаатар хотноо Швейцарын хөгжлийн
агентлагийн төлөөлөгчийн газрыг албан ёсоор нээж, байгалийн нөөцийн тогтвортой
ашиглалт, хөдөө аж ахуйн салбарын хөгжил, хүнсний аюулгүй байдал зэрэг амин
чухал салбаруудад үйл ажиллагаагаа чиглүүлэн дэмжлэг үзүүлж иржээ. Улмаар
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нэмэгдэхийн хэрээр хоёр орны хамтын
ажиллагааны цар хүрээ өргөжин тэлж, засаглал, мэргэжлийн сургалт, уур амьсгалын
өөрчлөлт, байгаль орчны тогтвортой байдал, хотын хөгжил зэрэг асуудлыг
чухалчилж ажилласан байна.