Жеки Чан Оскарын шагнал хүртэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dorjkhand@montsame.mn
2016-09-02 12:41:31

БЭЭЖИН. /ВВС/. Тулаантай киноны од болох зохиолч, найруулагч Жеки Чаны кино урлагт оруулсан “онцгой их хувь нэмэр”-ийг нь үнэлэн Америкийн кино академиас түүнд Оскарын шагнал гардуулахаар шийдвэрлэжээ. 

Өдгөө 62 настай, Хонконг гаралтай алдарт жүжигчин олон арван зодоонтой кинонд тоглосон юм.

Тэрбээр “Бронксын дуулиан”, “Оргил цаг” болон “Кунфу Панда” зэрэг шилдэг кинонуудаараа дэлхийн киноны зах зээлд ихээхэн амжилт олсон билээ.

Шагнал гардуулах ёслол ирэх 11 дүгээр сард болох ажээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ