ХОВД: Иргэд өдөрт 8000 юань хүртэлх барааг боомтоор татваргүй гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-03-17 13:29:25

Жаргалант /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаагаар ахлуулсан ажлын баг БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймагт ажиллах үеэр хэд хэдэн хамтын шийдэлд хүрчээ.  

Тодруулбал,

-Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Булган-Такашикэн боомтын нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлж өргөтгөх

-Булган-Такашикэн боомтоор мал аж ахуйн бүтээгдэхүүн экспортлох

-Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, 72 цагийн визгүй аялал жуулчлалыг хэрэгжүүлж, хамтран ажиллах

-Алтай уулыг тойрсон бүс нутгийг хамарсан эдийн засаг, худалдааны салбарт хамтран ажиллах, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хил гаалийн чөлөөт бүс байгуулах

-Өвлийн аялал жуулчлал болон соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх, өвлийн спортын уралдаан, тэмцээн зохион байгуулах

-Ховд аймагт цанын бааз байгуулах зэрэг  асуудлаар санал солилцож, хамтран ажиллахаар болжээ.

Айлчлалын үр дүнд хоёр талын хэлэлцээгээр Булган-Такашикэн боомтоор Монгол Улсын иргэн өдөрт 8000 юань (4,094,000₮) хүртэлх бараагаа татваргүй гаргаж, Такашикэн хотхоны хилийн иргэдийн зах буюу чөлөөт бүсэд бараагаа борлуулах боломж бүрдлээ гэж Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа өөрийн цахим хуудаснаа мэдээллээ.  

Холбоотой мэдээ