Үдийн цай, цэцэрлэгийн хоолны материал нийлүүлэгчдийг сонгон шалгарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСШинэ хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан Увс аймгийн Улаангом сумын сургуулийн хүүхдийн үдийн цай болон цэцэрлэгийн хүүхдийн хоолны материал нийлүүлэгчдийг сонгон шалгарууллаа.
Энэхүү худалдан авах үйл ажиллагааг аймгийн Засаг даргын захирамжаар сургууль, цэцэрлэгүүд тус бүр өөрсдөө зохион байгуулсан бөгөөд аймгийн ЗДТГ-аас болон боловсролын байгууллага, эцэг эхчүүдээс төлөөлөл оролцуулсан байна. Нийтдээ 9 цэцэрлэг, 6 сургуулийн 86 багц худалдан авах үйл ажиллагаанд давхардсан тоогоор 224 аж ахуйн нэгж оролцсоноос 149 аж ахуйн нэгж шалгарч гэрээ байгуулахаар болсон аж.
Эдгээрээс 1-р цэцэрлэгийн мах нийлүүлэх багцад материал ирүүлсэн 2 оролцогчийн баримт бичиг шаардлага хангаагүй тул Үнэлгээний хорооны шийдвэрээр худалдан авах ажиллагааг дахин зарласан байна.
Аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн материалын иж бүрдэл нь хангалтгүй, дутуу, зарим оролцогчийн ирүүлсэн тодорхойлолт нь хугацаа дууссан, бүтээгдэхүүн бүрийг шинжилгээнд хамруулаагүй байсан зэрэг нь шалгарахгүй байх гол үндэслэл болсон аж.
Увс аймаг Б.Батхүү