АРХАНГАЙ: Өгийнуурын гэр баазуудын 30 нүхэн жорлонг буулгаж, халдваргүйжүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-03-20 09:28:26

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 2 дугаар сарын 28-ны 04 албан тоот даалгаврын хүрээнд аймгийн БОАЖГ, Орхон-Чулуут голын сав газрын захиргааны ажилтнууд өнгөрсөн амралтын өдрүүдэд Өгийнуурт ажиллалаа.

 

2023-2025 оныг "Монголд зочлох" жил болгон зарласантай холбогдуулан "Эрүүл аюулгүй- Цэвэр орчин" бүрдүүлэх арга хэмжээний хүрээнд Өгийннуур орчмын эрэг дагуу үйл ажиллагаа явуулж буй гэр баазуудын 30 нүхэн жорлонг буулгаж, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийжээ.

 

Мөн отоглох 5 цэгийн нийт 8 тонн хог хаягдлын төвлөрсөн хогийн цэгт хаяж, мөсөн дээрх түүвэр хог хаядлыг цэвэрлэж, мөсөн дээгүүр авто машинтайгаа зорчихгүй байх заавар зөвлөмж өгчээ.

Холбоотой мэдээ