Сургууль, цэцэрлэгийн гурван барилгыг ашиглалтад оруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-09-02 17:51:41

Архангай аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга н.Рэнцэнгийн танилцуулснаас үзэхэд, есдүгээр сарын 1-ний байдлаар, Төвшрүүлэх сумын ЕБС-ийн 320 хүүхдийн суудал бүхий хичээлийн байр, Өндөр-Улаан сумын ЕБС-ийн спорт заалын шинэ барилга, хичээлийн байрны их засвар бүрэн хийгдэж, улсын комисс ашиглалтад авчээ.

Эдгээр объектуудыг нийслэлийн “Дэлгэр-констракшн”, “Макс Майнд”, Архангай аймгийн “Гурван тамир”-компаниуд барьж, шинэ барилгуудыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, их засварыг Япон улсын “Өвсний үндэс”-төслөөр санхүүжүүлсэн аж.

Харин Төвшрүүлэх сумын сургуулийн спорт заалны дотор засвар, тохижилт хөрөнгө мөнгөгүйгээс болж зогсож, Тариат, Хотонт сумын Мөрөн, Өндөрсант багийн цэцэрлэг болон сургуулийн дотуур байрын өргөтгөл графикийн дагуу хийгдэж байгаа юм байна.

Эрдэнэмандал, Жаргалант сумын сургуулийн хичээлийн хоёр байрыг 2017-2018 оны хичээлийн жилээс өмнө ашиглалтанд өгөх хуваарьтай гэнэ.

Цэцэрлэг хот дахь Эрдэнэбулган сумын хоёрдугаар сургуулийн сурагчид мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөөгүй байранд хичээллэж эхлээд байна.

Архангай аймаг Л.Булган

Холбоотой мэдээ